Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Абу Дабигийн их дуулга өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй -66 кг жинд Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медаль хүртэв.
28 настай Б.Эрхэмбаяр орос бөх Руфат Алескеров, Европын аваргын хүрэл медальт Латвийн Антони Дэ Анжелис, Европын аваргын мөнгөн медальт Их Британийн Самуэл Хол нарыг ялж хагас шигшээд шалгарсан.
Гэвч хагас шигшээд их дуулгын хошой мөнгөн медальт Узбекистаны Мухриддин Тилоловт ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бөгөөд дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны Гусман Киргизбаевыг ялж медалийн тавцанд зогссон юм.
Эрэгтэй -66 кг жинд мөн Ганболдын Хэрлэн зодоглосон боловч шигшээ 16-д энэ оны Казахстаны их дуулгын аварга Испанийн Дэвид Гарсиа Торнэд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. Тус жинд Гүржийн Важа Маргелашвили аваргалав.
Абу Дабигийн их дуулгад Монголын гурван тамирчин оролцож байгаа ба өнөөдөр Лхамаагийн Энхдөл зодоглоно. Тэрээр эхний шатанд Их Британийн Этан Найрнтай барилдана.
| Б.Эрхэмбаяр Абу Дабигийн их дуулгаас хүрэл медаль хүртлээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24