Пүрэв, 2024-05-02
Прокурорын мэдэгдлийн дагуу МҮБХ-ноос бөхчүүдэд хариуцлага тооцжээ

Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулж,  Монголын Үндэсний бөхийн холбоонд прокурорын мэдэгдэл хүргүүлсэн.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т  заасан “...бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх...” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр улс, аймгийн цолтой гурван бөхөд Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1 /Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих/-д заасны дагуу 500 мянган төгрөгөөр, аймгийн цолтой нэг бөхөд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 /Хүний биед халдах/-д заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулсан байна.

Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбоо прокурорын мэдэгдлийн дагуу хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Ерөнхий прокурорын газарт мэдэгджээ.

Тодруулбал, тус холбооноос Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 суманд ажиллаж, амьдарч байгаа бөхчүүдэд Монгол үндэсний бөхийн уламжлалт ёс жаяг, бөхийн жудаг, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар улирал бүр сургалт зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаар болсон байна.

Эх сурвалж: МУЕПрокурор


Прокурорын мэдэгдлийн дагуу МҮБХ-ноос бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-10-25 14:15:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0