Чөлөөт бөхийн U23 буюу залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр Монголын бөх Батхуягийн Мөнх-Эрдэнэ эрэгтэй -57 кг жинд хүрэл медаль хүртлээ.
Б.Мөнх-Эрдэнэ шигшээ 16-д Украины Хеорхи Казанжыг 9-2 харьцаагаар, шөвгийн наймд Энэтхэгийн Шубхамыг 13-2 харьцаагаар ялсан ч хагас шигшээд Арменийн Манвел Хнжрцянд 13-3 харьцаагаар өвдөг шороодсон.
Улмаар хүрэл медалийн төлөө Германы Никлас Стешелийг 7-5 харьцаагаар ялснаар медалийн тавцанд зогссон байна.
2018 оноос олон улсын тэмцээнүүдэд оролцсон 21 настай Б.Мөнх-Эрдэнэ энэ оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Харин өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас 7-р байр эзэлж байв.
Б.Мөнх-Эрдэнэ чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа |
2025-09-10 15:33:31
2025-09-10 11:12:26
2025-09-10 10:56:05
2025-09-10 08:07:18
2025-09-10 07:59:28
2025-09-10 07:58:17
2025-09-09 12:27:52
2025-09-09 12:23:36
2025-09-09 12:22:32
2025-09-09 08:56:57