Аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээлэл дэлхийн аяллын сайтуудаар цацагдаж эхлээд байна. Тэгвэл халдварт өвчинтэй байгаа энэ цаг мөчид аялахад тохиромжтой, аюул багатай улс орнуудын талаар мэргэжилтнүүд судалгаа хийжээ. Тэд эхний ээлжинд жуулчдад хамгийн эхэнд үүдээ нээх улс орныг нэрлэлээ. Хугацааны хувьд энэ зуны сүүлчээр магадлалтай боловч Грек, Итали, Турк зэрэг орнууд хамгийн эхэлж үүд хаалгаа нээх гэж оролдох талаар таамаглав.
Хуучнаар европ хуу урсал жуулчдын цувааг хамгийн их гэж тооцдог байсан бол нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй байдалд хүрсэн аж. Египтийн хувьд нийт зочид буудлын үйл ажиллагаа 25 хувьтай буюу халдвар гарсанаас хойш 4/1 хувьтай тэнцэх хэмжээний хүнд байдалд байгаа. Тэгвэл ирэх сарын 1-ээс эхлээд 50 хувь болж магадгүй гэдгийг судалгаагаар баталжээ. Халдвар багатай, аюулгүй орнуудын жагсаалтыг манай улс эхний тавдугаар байранд багтаж байгаа ч амь насаа алдаагүй улс орнууд цөөрч байгааг ДЭМБ-аас мэдээлсэн. Исланд, Грийнланд, Монгол гэсэн орнууд халдварын тоо бага, арай аюулгүй гэсэн үнэлгээ авсан аж.
Эх сурвалж: https://ria.ru
Аялаж болохуйц хамгийн аюулгүй орнуудыг нэрлэв |
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27
2024-11-18 09:58:28
2024-11-18 09:57:44
2024-11-15 09:36:12
2024-11-15 09:35:30
2024-11-15 09:34:24
2024-11-15 09:33:31