Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Н.Уртнасан “Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой” тохиож байгааг онцлоод, хоёр орон байгаль орчны салбарт олон жилийн найрсаг харилцаатай. “Хүрээлэн буй орчныг хамгаалах” анхны хэлэлцээрийг 1974 онд байгуулснаас хойш олон үр дүнтэй ажлууд уламжлал болсныг дурдав.
Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах ажлын хүрээнд 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг амжилттай татаж гаргасан ажилд ОХУ-ын Эрхүү мужийн Байгалийн эрэн хайх, аврах багийнхан зөвлөн, тусалсанд талархал илэрхийллээ. Цаашид Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, татаж гаргах ажил 2022-2024 онд үргэлжилнэ. Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд шинэс, нарс модны үр импортлох боломжийг судалж, ойн үрийн санг бүрдүүлэх хүрээнд хоёр талын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх санал гаргасан юм.
Элчин сайд И.К.Азизов Хөвсгөл нуураас татан гаргасан “Сүхбаатар” онгоц эртний хөлөг учир аялал жуулчлалд эерэг нөлөөтэй тул 2022-2024 онд Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Мөн Хөвсгөл нуурын зүүн эрэг дагуу Ханх, Хатгал хоорондын 180 км орчим автозамыг сайжруулах, нуурын ачааллыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санал гаргасан юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд саналыг хүлээн авч, ажил хэрэг болгох, тодорхой маршрут, зураглал гарган дараагийн уулзалтад хэлэлцэхээр боллоо.
Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хоёр орны Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөгөөнийг 2021 оны 12 дугаар сарын эхээр зохион байгуулахаар тогтлоо.
Элчин сайд И.К.Азизов “Байгаль орчин, түүний дотор хилийн усыг хамгаалах, ойн түймрээс сэргийлэх, ойг нөхөн сэргээх чиглэлээр дэмжин, хамтран ажиллах болно гээд Н.Уртнасан сайдыг “Зөвлөлт Монголын биологийн хамтарсан экспедицтэй” танилцан, зочлохыг урьж, уулзалтыг өндөрлөв.
ХӨВСГӨЛ НУУРЫН ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ БОЛОН ОЙН САЛБАРТ ОХУ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ |
2024-08-06 10:51:07
2024-08-06 10:47:19
2024-08-06 10:41:08
2024-08-06 10:37:24
2024-08-06 10:35:49
2024-08-06 10:34:33
2024-08-02 11:02:06
2024-08-02 10:52:15
2024-08-02 10:51:02
2024-08-02 10:50:05