Монголын үндэсний бөхийн холбоо 2024 оны хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан байна. Ирэх сард Монгол бөхийн өргөөнд болох бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.
-
Хоёрдугаар сарын 03-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаан,
-
04-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,
-
05-нд 15:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Өсвөрийн бөхийн барилдаан /2008.01.01-с хойш төрсөн 16 хүртэлх нас/
-
06-нь 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
-
07-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан "Дашчойлин" хийдийн нэрэмжит, АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаан,
-
08-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /нэг, хоёрын даваа/,
-
09-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /Гурваас наймын даваа/,
-
17-нд 11:00 цагаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
-
18-нд 11:00 цагаас Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
-
23-нд 11:00 цагаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
-
25-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд:
-
26-нд 15:45 цагаас Орхон, Өмнөговь
-
26-нд 19:45 цагаас Увс, Завхан
-
27-нд 15:45 цагаас Сүхбаатар, Архангай
-
27-нд 19:45 цагаас Булган, Баян-Өлгий
-
28-нд 15:45 цагаас Төв, Дорноговь
-
28-нд 19:45 цагаас Ховд, Баянхонгор
-
29-нд 15:45 цагаас Говьсүмбэр, Өвөрхангай
-
29-д 19:45 цагаас Хөвсгөл, Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо
Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны ХУВААРЬ |
|