Анх 2009 онд шинээр гэр бүл болсон залуу гэр бүлд 500 мянган төгрөг өгсөн. Найзууд маань 500 мянгаар 2 утас л авч ойр зуурын хэрэгцээнд үрж байлаа. Харин би бизнесээ эхлүүлэхээр 500 мянгаа аваад Өмнөговиос Улаанбаатар явах машинд ээж маань суулгаж миний хүү саятан болоорой гээд 60 мянган төгрөг нэмж өгөөд духан дээр үнсээд явууллаа. Нарантуулаас комиссын 3 пүүзний прэсс аваад Өмнөговьруугаа очоод оёхыно оёж наахыг нь нааж тослохыг нь тосолж зарж эхэлсэн. Үеийнхэн маань маш гоё мэргэжил боловсролоороо ажиллаж байлаа. Харин би мөнгөтэй болохын төлөө өдөр бүр гутлаа тосолж арчиж хамгийн гоёор өрж янзлана Миний ажлын байр зундаа нар нэвт шарж өвөлдөө шалыг нь угаахаар эхнээсээ угаасан хэсэг нь хөлддөг доторгүй пин байлаа.
2 жил ажиллаж мөнгөө хурааж Гэрэлтмаагийн Гутлын Дэлгүүр анхны хөрөнгө оруулалтаа хийж Бээжин Гуанжоугаас гутлаа зөөгөөд 10 жил боллоо. Өнөөдөр миний хийж байгаа бизнес үнийн хөөрөгдлийг эсрэг чиглэсэн хямд үнийг бий болгох зорилготой ажиллаж байна. Би 10 жилийн өмнө мөнгөтэй болохыг мөрөөддөг байсан бол одоо мөнгөөр өөр зүйл хийхийг мөрөөддөг.
Хуримтлуулсан бүх мөнгөө аваад Өмнөговьдоо очиж мод тарихыг хүсэж мөрөөдөж байна. Нутаг минь усгүй хаа сайгүй ган гачиг алтыг нь ухаж аваад орхисон гүн гүн нүхнүүд байна. Мал хуй нүх рүү унаж нутаг ус минь асар их сэндийлэгдсэн.Миний тарьсан мод ус чийг татаж мал амьтны зоо тэнийж намайг хөгшрөөд хорвоог орхисоны дараа ч гэсэн навьчий нь хөөрхөн ишиг хурга янзага зээр хулан янгир ан амьтан идэж сүүдэрт нь хэвтэж ундаалж байгаасай гэж мөрөөддөг. Миний төрсөн нутагт мод огт байхгүй задгай гол горхи огт байхгүй би энэ бүгдийг бий болгохын төлөө амьдарлаа зориулана.
Гэрэлтмаа: Би 23 настайдаа саятан болж 29 настайдаа тэрбумтан болсон |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27