Сүпермодель, жүжигчин, ажил хэрэгч америк бүсгүй Эмили Ратаковски бусдын нэгэн адил хөл хорионд хашигдаад уйдсан уу, эс бөгөөс олны танил бусдынхаа үйлдлийг дуурайхаар шийдсэн үү, ямар ч байсан эхээс төрсөн биеэ гайхуулсан гэрэл зургийг инстаграм сторисдээ оруулсан байна.
Гэхдээ гоо биеэ тэр чигт “гэрэлд цохиулья” гэж бодсонгүй юу, торон хөшгөөр хальт хаахыг завдсан уг зургийг харсан эрчүүд ч бүү хэл, хүүхнүүд ч ангайж байгаа гэнэ.
Шинэ коронавирусийн халдвараас шалтгаалан гэрийн хорионд орох болсон одууд саяхнаас нүцгэн зургуудаа цахим хуудсандаа нийтлэх тренд гаргаад байгаа бөгөөд зарим нь бүтэн нүцгэлж байхад “ичих булчирхай нь хайлаагүй” зарим нэг нь тачаангуй дотуур хувцастай зургаа оруулж олны нүдийг баясгаж байгаа билээ.
Эмили Ратаковски нүцгэлэв |
|