Их Британийн Болдон хотын шуудан зөөгч Жон Мэтсон коронавирусийн халдварын улмаас хөл хорионд орсон нутгийнхаа иргэдийн сэтгэл санааг өргөх зорилгоор ажилдаа багт наадмын хувцас өмсөхөөр шийдсэн байна.
39 настай шуудан зөөгч эхний удаад эртний герег цэргийн хувцас өмсөж, шуудангийн тэргээ морины модон толгойгоор чимэглэжээ.
Дараагийн өдөр английн туульсийн баатар Бо Пип охины хувцсаар гангарсан гэнэ.
Хөл хорионд ороод ихэд баргар царайтай байх болсон орон нутгийн иргэд түүнийг хараад инээмсэглэх болсон тул Жон энэхүү сэдсэн ажлаа үргэлжлүүлэхээр сэтгэл шулуудсан байна.
Шуудан зөөгч хүмүүсийг хөгжөөв |
|