Баасан, 2024-05-17
Буяны үйлсийн төлөө Backstreet Boys эргэн нэгдэв

Хөл хорионд орсон хүмүүст сэтгэл санааны дэм өгөхөөр урлаг соёлын одууд инстаграм хуудсаараа дамжуулан онлайн концерт тоглож байгаа билээ. 
 
Тэгвэл иймэрхүү арга хэмжээнүүд сүүлийн үед шинэ түвшинд гарч эхэлжээ.
 
Элтон Жоны Fox телевизтэй хамтран зохион байгуулж YouTube болон үндэсний сувгаар цацаж буй хүмүүнлэгийн #iHeartConcertOnFox онлайн тоглолтод дуу хөгжмийн ертөнцийн “акул”-ууд идэвхтэй оролцож, коронавирусийн халдвартай тэмцэхэд зориулан хандив цуглуулах үйлст хүчин зүтгэх болсон гэнэ.
 
Одоогийн байдлаар Камила Кабелло, Шон Мендес, Сэм Смит, Билли Айлиш болон түүний ах Финнеас О’Коннел, Мэрайя Кэри, Деми Ловато, Алиша Кис нарын алдартнууд оролцоод байна.
 
 
Энэхүү хүмүүнлэгийн тоглолтын үеэр нэгэн онцгой үйл явдал тохиолджээ. 1990-ээд оны цуутай хамтлаг болох Backstreet Boys-ийн залуус хүмүүнлэгийн концертод гэр гэрээсээ онлайнаар холбогдон оролцож, 1999 оны хит I Want It That Way дуугаа дуулсан байна.


Буяны үйлсийн төлөө Backstreet Boys эргэн нэгдэв
2020-03-31 13:15:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 2
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0