Баасан, 2024-05-17
Өнөөдөр Монголын хошин урлагийн хамтлагуудын онлайн тоглолт болно

Өнөөдөр тохиож буй  "Инээдмийн баяр"-ын өдрөөр хошин урлагийн продакшнууд нэгдэж, онлайн тоглолт зохион байгуулах талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
 
Тэгвэл "Инээдээр дархлаагаа дэмжье" онлайн тоглолт өнөөдөр 20 цагаас C1 телевизээр цацагдах юм байна. Уг тоглолтод "Мөрөөдлийн театр", "Шилдэг өнгө", "Маск", "Эмоци", "Шинэ үе" продакшн, "Аглуу" энтертайнмент зэрэг зургаан хошин урлагийн хамтлагийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.
 
Тоглолтыг "Corporate Hotel & Convention Center"-ийн тайзнаа нэг ч үзэгчгүй зохион байгуулах бөгөөд оролцож буй продакшнуудын фейсбүүк хуудсаар мөн үнэ төлбөргүй шууд дамжуулах юм байна.

Өнөөдөр Монголын хошин урлагийн хамтлагуудын онлайн тоглолт болно
2020-04-01 13:28:38
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0