Лос-Анжелес хотод амьдрах болсон британичуудын “хараалыг барсан” 38 настай Меган Маркл (Meghan Markle) болон түүний нөхөр, 35-тай ханхүү Харри (Prince Harry) нар бие хамгаалагчдын эрэлд гарчээ.
Залуус Холливүүдийн ододтой ажиллаж байсан мэргэжлийн хамгаалагчдаас сонгох бодолтой байгаа сурагтай.
Хэрэв орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллүүд үнэн бол тэд Анжелина Жоли, Брэд Питт, Николь Кидман болон Мадонна нарыг хамгаалж байсан мэргэжилтнүүдийг ажилд авахаар болсон бөгөөд жилдээ дөрвөн сая фунт стерлингийг амь насаа хамгаалах зардалд зарцуулах гэнэ.
Меган Маркл Брэд Питтийн бие хамгаалагчийг “өөд нь татав” |
|