Баасан, 2024-11-22
Энистон сувилагчдыг баярлуулав

Коронавирусийн халдварт цар тахлын үед хүмүүсийг бие биедээ хэрхэн яаж сайн сайхан зүйлийг хийхэд үлгэрлэсэн буянтай үйлийг 51 настай нэрт жүжигчин, Холливүүдийн од, сайхан бүсгүй Женнифер Энистон (Jennifer Aniston) хийжээ.
 
Барууны ихэнх шоу нэвтрүүлгүүд видео дуудлага, онлайнаар явагдах болсон. Алдарт Жимми Киммелийн нэвтрүүлэг ч ийм форматад шилжээд байгаа аж. Түүний ээлжит зочноор Юта мужийн нэгэн эмнэлгийн сувилагч Кимбэлл Фейрбэнкс уригдсан байна. Сувилагч бүсгүй өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар авсан тул тусгаарлалтад орж бяцхан охидтойгоо уулзаж чадахгүйд хүрчээ.
 
Үүнийг сонссон Энистон нэвтрүүлэгт оролцон коронавирусийн халдвартай тэргүүн эгнээнд тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болон түүнд талархал илэрхийлсэн байна.
 
 
“Сайн уу, хонгорхон бүсгүй минь. “Та бүхнийг бурхан ивээг” гэж хэлэхийг л би хүсч байна. Өргөсөн тангарагтаа үнэнч байж үүргээ гүйцэтгэж буй чамд болон мэргэжилт нэгт нөхдөд тань ингэж л хэлмээр байна. Өөрсдийгөө эрсдэлд оруулан байж бусдын амийг аварч буй та бүхэнд яаж талархлаа илэрхийлэхээ ч сайн мэдэхгүй байна. Та бүхэн үнэхээр гайхамшигтай хүмүүс шүү” гэж Женнифер сувилагч бүсгүйд хандан хэлжээ.
 
Ярианыхаа төгсгөлд сувилагч бүсгүйгээс биеийн байдлыг нь асуугаад дэлгүүр, зоогийн газраас хүргэлт хийдэг Postmates үйлчилгээний 10 мянган долларын эрхийн бичгийг бэлэглэсэн байна. 
 
Мөн энэхүү эрхийн бичгийг “цагаан нөмрөгт баатар бүсгүйн” ажилладаг эмнэлгийн бүх сувилагч нарт ч бас өгч буйгаа нэмж хэлжээ.

Энистон сувилагчдыг баярлуулав
2020-04-04 12:31:22
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 3
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ