Ногоон тивийн оршин суугч, сайхан бүсгүй Даниэль Аскью коронавирусийн халдварт цар тахлын улмаас хөл хорионд орж, бусдын л адил гэртээ гиюүрч суугаа тул гоёж гангарах боломжгүй болсондоо бага зэрэг гутарсан ч нэгэн сүпер арга сэдсэн байна.
Австралийн Квинсленд хотын уугуул бүсгүй хогоо гаргаж хаях л гэж гэрээсээ гарч байгаа гэнэ. Ингэж гарахдаа нүүрээ будаж шунхдан, ганган даашинзаа яагаад өмсөж болохгүй гэж болох болсон хөгжилтэй бүсгүй энэхүү санаагаа хэрэгжүүлж, мөн найз бүсгүйчүүддээ ч уруу татсан байна.
Сэтгэл санаагаа өргөх гэсэн хөгжилтэй андуудын санаачлага нийгмийн сүлжээний тусламжтайгаар өдгөө өргөн олныг хамарсан хөдөлгөөн болж, хүүхнүүд төдийгүй эрчүүд ч элдэв янзын хувцас эгэлдэрлэн өөрсдийгөө хөгжөөх болжээ.
Хөөрхөн бүсгүй хөл хориог "хөгжөөв" |
|