Баасан, 2024-11-22
45-тай бүсгүй 22 дахь хүүхдээ төрүүлжээ

Их Британийн хамгийн өнөр бүлийн тэргүүн хатагтай Сью Рэдфорд (Sue Radford) Ланкастер хотын улсын эмнэлэгт эсэн мэнд амаржин 22 дахь хүүхдээ төрүүлсэн байна.
 
45 настай хатагтай Рэдфорд, нөхөр Ноэль (Noel )-ийн хамт шинэ төрсөн охиндоо нэр бодож олох амаргүй даваатай тулгарч байгаа аж. Учир тэдний гэр бүлийн 11 дэх охин тул аятайхан нэр олдоход амаргүй л байх бололтой.
 
“Гэхдээ коронавирусийн халдварт цар тахлын улмаас одоохондоо хүүхдийн төрсний гэрчилгээг олгохгүй байгаа тул бидэнд бага ч гэсэн бодох хугацаа бас байна аа” гэж “алдарт эх одонт” бүсгүй өгүүлжээ.
 
Мөн тэрбээр цар тахлын үеэр амаржих амаргүй байсан тухай сэтгүүлчдэд ярьсан байна.
 
“Нөхрийг маань өрөөнд оруулахгүй байх вий гэдгээс би ихэд эмээж байсан. “Арвин түүх”-тэй миний хувьд их өвөрмөц, сонин төрөлт байлаа гэж хэлж болно шүү” хэмээн Сью ярьжээ.
 
Өнөр бүлийнхэн Английн Моркам хотод амьдран суудаг бөгөөд тэдний байшин арван унтлагын өрөөтэй гэнэ. Том хүү Кристофер (30 настай) болон 26 настай охин Софи нар нь гэр бүлтэй болон тусдаа гарцгаажээ. Түүгээр ч барахгүй Софи хэдийнэ хоёр охин, нэг хүүтэй болж, хэдийнэ өөрийн өнөр бүлийг бий болгож амжсан байна.
 
Өнөр бүлийн хоёр жилийн өмнөх гэрэл зураг
 

45-тай бүсгүй 22 дахь хүүхдээ төрүүлжээ
2020-04-07 14:47:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 11
  • 4
  • 2
  • 2
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ