Ихэнх алдартнууд коронавирусийн халдварт цар тахлын гайгаар гэрийн хорионд байхдаа юу хийхээ олж ядан байгаа бол 18 настай дуучин бүсгүй Билли Айлиш хөл хорионоос жинхэнэ таашаал авч байгаа гэдгээ үнэнээр нь өчжээ.
“Зожиг гэдгээрээ дуудуулмааргүй байгаа ч ганцаараа байх нь надад таалагдаж байгаа шүү. Тийм ээ, найз нөхдөө санаж, уйдаж байгаа ч хүмүүсээс ангид байх нь үнэхээр саак юм. Хамгийн сүүлд 12 настай байхдаа л ганцаараа байж үзсэн байна” гэж Билли цахим хуудсаараа андуудтайгаа харьцахдаа бичсэн байна.
Гэхдээ тэр бас ч гэж цор ганцаараа байгаа юм биш гэнэ. Дуучин бүсгүй хөл хорио эхлэхийн яг өмнөхөн хоёр хөөрхөн нохойтой болсон аж.
“Би амьтны асрамжийн газраас энэ хоёр гөлөгийг авсан. Энэ хоёртой зууралдсаар байтал нэг л мэдэхэд өдөр өнгөрчих юм. Нөгөө талаар ийм “нөхөд”-тэй зууралдах зав хэзээ ч гарах байсан юм бүү мэд дээ” гэж тэрбээр нэмж өгүүлжээ.
Билли Айлиш хөл хорионд жаргаж байна |
|