“Их хотын секс” олон ангит киноны одууд эргэж нэгджээ. Гэхдээ тэд шинэ бүтээл хийх гэж бус хүмүүнлэгийн үйлсийн төлөө эргэж нэгдэцгээсэн аж.
Нью-Йорк хотын Брүүклин дүүргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Мегийн хөтлөн явуулдаг “The Bradshaw Boys” подкастад зориулан Кэрри, Саманта, Шарлотта болон Миранда нар коронавирусийн цар тахалтай тэмцэж буй тус хотын бүх эмч, эмнэлгийн ажилтнуудад хандан талархал илэрхийлсэн байна.
Тэдний цувралын үнэнч фэн Мег хайртай жүжигчдэдээ хандан энэ хүнд цаг үед эмнэлгийн ажилтнуудад зориулан сэтгэлийн дэм өгсөн мэндчилгээ дамжуулах хүсэлтийг тавьжээ. Жүжигчин бүсгүйчүүд ч түүний энэхүү хүсэлтийг уриалгахан хүлээн авч киноныхоо бусад уран бүтээлчидтэйгээ хамтран Нью-Йорк хотын бүх эмч, ажилтнуудад талархлын үгсээ хэлсэн байна.
“Их хотын секс”-ийн баатрууд эргэж нэгдэв |
|