Нэрт кино найруулагч Мартин Скорсезегийн төлөөлөгчид Apple болон Netflix компаниудтай шинэ киног нь гаргах эрхийн талаар хэлцэл хийж байгаа гэнэ.
Мартин Скорсезе “Цэцэгт сарны алуурчин” гэх энэ шинэ бүтээлийнхээ гол дүрд өөрийн “хайртай” жүжигчид болох Леонардо Ди Каприо, Робертом Де Ниро нарыг тоглуулсан байна.
2019 онд Холливүүдын “мангас”-уудын нэг Paramount Pictures кинокомпани уг бүтээлийг ивээлдээ авахаар шийдсэн ч киног бүтээх төсөв болох 200 сая доллар хэтэрхий өндөр байсан тул зарим санхүүжилтийг гаднаас хайж олохыг нэрт найруулагчид зөвшөөрсөн гэнэ.
Тийм ч учраас Скорсезе Apple, Netflix, Universal Studios болон MGM гэсэн компаниудад хандаж байсан аж.
Киноны нээлтийг гуравдугаар сард хийх төлөвлөгөөтэй байсан ч коронавирусийн халдварт цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан юм.
Ди Каприо, Де Ниро нарыг Netflix, Apple “булаацалдав” |
|