Ням, 2024-05-12
Д.Болдын 40 хит дуунаас бүрдсэн "12 ертөнц" тоглолт “Монгол ТВ”-ээр гарна

The Voice of Mongolia” шоуны шүүгч, дасгалжуулагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын 12 цомгийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн "12 ертөнц" амьд тоглолтыг “Монгол ТВ” үзэгчдийн хүртээл болгох аж.

 
Уг тоглолтыг “Монгол ТВ” болон “B production” хамтран зохион байгуулсан гэдгээрээ онцлогтой. "12 ертөнц" амьд тоглолтыг дөрөвдүгээр сарын 19-ний ням гарагт 21:00 цагаас “Монгол ТВ” бүрэн эхээр нь үзэгчдийн хүртээл болгох юм байна.
 
Тус тоглолт 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр “Буянт-Ухаа спортын ордон”-д болж байсан юм. Нэг дор 15 мянган үзэгчийг цуглуулж чадсан нүсэр хэмжээний, гал гарсан тоглолт болсныг уншигч та бүхэн санаж буй бизээ.
 
 

Д.Болдын 40 хит дуунаас бүрдсэн "12 ертөнц" тоглолт “Монгол ТВ”-ээр гарна
2020-04-16 20:29:40
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ