Коронавирусийн халдварт цар тахлаас үүдсэн хөл хорио, хорио цээр хүмүүсийн амьдралын хэв маягт ихээхэн өөрчлөлт оруулаад зогсохгүй амьдралдаа баримталдаг гол зарчмуудаа эргэн харахад хүргэж байна.
Ямартаа ч нийгмийн сүлжээг “үзэн ядагч”, энэ тухайгаа ч хэвлэлүүдээр мэдэгдэж байсан Холливүүдийн од, 56 настай Жонни Депп фэйсбүүк болон инстаграмд өөрийн албан ёсны хаягаа нээж, хүмүүсийг ангайлгажээ.
Одоохондоо фэйсбүүк хуудсандаа хэдхэн зураг оруулаад байгаа бол инстаграмдаа ганц ч зураг оруулаагүй байсан Жонни өчигдөр нэгэн киноны зураг авалтын үеэр авахуулсан зураг оруулсныхаа дараахан “Бүгдэнд нь мэнд дэвшүүлье. Та нарт зориулаад энд гялс ганц зураг дараадахья. Түр хүлээж байгаарай” гэж бичсэн байна.
Алдартай жүжигчнийг хэдхэн хормын дотор 178 мянган хүн дагаж, түүнийг цахим хуудсаа нээсэнд баяр хүргэсэн асар олон сэтгэгдлүүд хөвөрч эхэлжээ.
Жонни Депп цахим хуудсаа нээжээ |
|