“The Hu” хамтлаг Франкфуртын тусгай үүрийн онгоцоор эх орондоо ирсэн бөгөөд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Австрали улсын Элчин сайдын яаманд хамгийн анх хандаж бүртгүүлсэн 30 хүний тоонд “The Hu” хамтлагийнхан багтсан байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ухань хот руу ниссэн тусгай үүргийн онгоцоос хойш 12 удаагийн нислэг үйлдэх хугацаанд “The Hu” хамтлагийг “Хүндэтгэх шалтгаантай иргэд биш” гээд хүсэлтийг нь хүлээж аваагүй юм. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанп хамтлагийн залуус бидний шаардлагад маш хүндэтгэлтэй хандаж байсан. Иймээс энэ удаад Улсын онцгой комиссоос тус хамтлагийнхны хүсэлтийг харгалзан үзэх шаардлагатай гэж үзээд эх оронд нь авч ирсэн. Түүнээс биш тэд өвчтэй, зовлонтой хэн нэг хүний боломжийг булааж эх орондоо ирсэн зүйл байхгүй" гэдгийг онцлон хэлж байлаа.
Дашрамд сонирхуулахад тус хамтлагийнхны тусгаарлалтын хугацаа ирэх сарын 14-нд дуусах бөгөөд тэд Улсын онцгой комисст дэмжлэг үзүүлж хандивын тоглолт зохион байгуулна гэдгээ мэдэгджээ.
“The Hu” хамтлагийнхан хандивын тоглолт хийнэ |
|