Пүрэв, 2024-05-09
The Hu” хамтлагийн “The Great Chinggis Khaan” клип дэлхийн шилдэг аравт багтжээ

Америкийн “Revolver” сэтгүүлийн газраас 2019 оны дэлхийн шилдэг 10 клипийг тодруулахад Монгол Улсын “The Hu” хамтлагийн “The Great Chinggis Khaan” клип багтжээ.
 
Хамтлагийн талаар “Revolver” сэтгүүл “Монголын “The Hu” рок хамтлаг энэ жил олон сайхан клипээрээ алдаршсан. Ялангуяа “The Great Chinggis Khaan” клип нь” гэсэн байв.
 
Уг уран бүтээл нь Монголын их гүрнийг үндэслэгч Чингис хааны тухай дуу юм. Зураг авалтыг Их хааны төрсөн нутаг Бурхан халдунд 30 хэмийн хүйтэнд авчээ.
 
Мөн “Тэдний эрэлхэг дайчин байдал, эрч хүч рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байна” гэж бичсэн нь олныг анхаарлыг улам татаж байна.

The Hu” хамтлагийн “The Great Chinggis Khaan” клип дэлхийн шилдэг аравт багтжээ
2019-12-27 13:36:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ