Хувцас загварын агентлаг, брэндүүд намар, өвлийн чиг хандлагаа тодорхойлсоор байна. Олон улсад загварын долоо хоног үргэлжилж шинэ, содон загварууд олны нүдийг хужирлаж эхэллээ. Монголын брэндүүдээс Michel & Amazonka намрын коллекцынхоо үргэлжлэлийг танилцууллаа. Дизайнерууд 1985 онд бүтээсэн Роберт Земекисийн “Back to the future” буюу “Ирээдүй рүү буцсан нь” уран зөгнөлт гурван ангит бүтээлээс уран сайхны санаа авч удаах загваруудаа бүтээжээ. Эгч дүүсийн намрын коллекцод танилцуулсан загваруудыг өдөр тутам өмсөх боломжтой. Ерөнхийдөө “Өнгөрснөөс сургамж авч ирээдүйгээ бүтээ” гэсэн санааг илэрхийлсэн мэт. Захтай, захгүй богино болон урт куртка, сэрүүн улиралд загварлаг дулаахан байлгах зориулалттай бэлхүүсэвч, дотортой урт юбка намрын коллекцод багтжээ. Тэр дундаа хамгийн гол онцлох загвар бол яг л ирээдүйгээс ирсэн хэн нэгэн өмсөж болох мэт санагдах өвөрмөц эсгүүр хийцтэй хэрнээ өмсөхөд маш хялбар, мөн халаасыг нь цүнх хэлбэрээр орлуулж хийсэн хантааз аж. Өнгөний хувьд бүгд хурц, тод өнгийг түлхүү ашигласан хэдий ч хар, цагаан өнгөний зохицлыг оруулснаараа онцлогтой болсон байна. “Ирээдүй рүү буцсан нь” коллекцын гол онцлог нь аль ч хүйсийн хүн өмсөж болохоор чөлөөт хэв маягтайгаар урлажээ.
| Мichel & Аmazonka: Ирээдүй рүү буцсан нь |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02