Индонезийн баруун Жавад орших Цикол хэмээх цахирмаан ой нь жуулчдын ихээр зорьдог газар юм. Энд 20 мянга гаруй цахирмаа ургадаг ба сүүлд гэрэлт гүүр барьсан нь олны анхаарлыг ихэд татаж байна.
Энэ нь зүгээр ч нэг дүүжин гүүр биш, модноос бэхэлж, моддын дунд барьсан шинэ төрлийн гүүр юм. Өөрөөр хэлбэл аялагчдыг хүрээлэн буй орчны байгалийн тогтоцыг өвөрмөц байдлаар харах зорилгоор тусгайлан барьжээ. Аялагчид 125 метр урт гүүрэн дээгүүр явж, ой модоор зугаалж болох юм. Ойр орчим нь шөнийн цагаар илүү үзэсгэлэнтэй харагддаг ба зөвхөн Индонезид ургадаг ховор төрлийн цахирмааг эндээс харах боломжтой гэнэ. Тус ой нь далайн түвшнээс дээш 1700 метрт оршдог бөгөөд хөндийд хурах манан, сэрүүн уур амьсгал нь үзэгдэх орчныг бүр гайхалтай болгодог аж.
ФОТО: Индонезийн ойд барьсан гоёмсог гэрэлт гүүр |
|