Монголын үндэсний бөхийн холбооноос 2022 оны нэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах барилдаануудын хуваарийг гаргажээ. Тодруулбал,
Нэгдүгээр сарын 09-нд Талх Чихэр ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
Нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, С.Лхагваа начны нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
Нэгдүгээр сарын 16-нд Жем интернэшнл группийн нэрэмжит, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
Нэгдүгээр сарын 21-нд Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
Нэгдүгээр сарын 22-нд СПС телевизийн нэрэмжит “Бахдам гарамгай” барилдаан,
Нэгдүгээр сарын 23-нд Үндэсний бөхийн лигийн барилдаан,
Нэгдүгээр сарын 29-нд “Тарвалин” хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан,
Нэгдүгээр сарын 30-нд Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан АЦЦБЗ 256 бөхийн барилдаан тус тус болно.
Энэ сард Монгол бөхийн өргөөнд болох барилдаануудын хуваарь |
2025-09-02 12:30:53
2025-09-02 12:29:59
2025-09-02 12:28:56
2025-09-02 12:25:40
2025-09-02 12:24:22
2025-09-01 14:23:12
2025-09-01 14:22:32
2025-09-01 14:21:27
2025-08-27 11:13:41
2025-08-27 11:13:08