Баасан, 2024-05-17
Эмбер Херд шинэ амрагтайгаа аальгүйтэв

Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Деппээс дуулиантайхан салж буй сайхан бүсгүй, жүжигчин Эмбер Херд (Amber Heard)-ийг шинэ амрагтайгаа гудманд озолцож байхад нь папарацци нар олзолсон байна.
 
Нэг хөлөө гипсдүүлсэн Эмбер, зураглаач Бьянка Бутти гэгч бүсгүйтэй Калифорни мужийн Палм-Спрингс хотын гудамжинд хүмүүсээс ичиж зоволгүй хошуу амаа нийлүүлсэн шиг зогсож байсан гэнэ.
 
 
2010 онд өөрийгөө бисексуал гэдгээ зарлаж байсан Херд өмнө нь ч ижил хүйстэнтэйгээ явалдаж байсан нэгэн. Тэрбээр зураач Тайсен ван Ри гэгч бүсгүйтэй дөрвөн жил үерхээд салж байсан түүхтэй.
 
Шинэ дурлалт бүсгүй Бьянка нь хорт хавдар өвчинтэй тэмцэж байгаа аж. Анх 2015 онд хөхний хорт хавдартай хэмээн оношлогдон, хийлгэсэн эмчилгээ нь амжилттай болсон ч өнгөрсөн жилээс урхагт өвчин нь дахисан аж. 
 
 
Эх сурвалж www.wikimon.mn

Эмбер Херд шинэ амрагтайгаа аальгүйтэв
2020-01-17 11:23:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 1
  • 0
  • 2
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0