Баасан, 2024-11-22
Жеки Чан загвар өмсөгч болов

Адалт явдалт киноны од, Хонгконгийн нэрт жүжигчин, найруулагч, продюсер Жеки Чан Францын нийслэл Парис хотноо болж буй загварын долоо хоногийн үеэр тайзан дээр гарч, загвар үзүүлсэн байна.
 
65 настай Жеки Чан хятадын спорт хувцасны Li Ning брэндийн намар-өвлийн хувцасны загвар зохион бүтээх ажилд гар бие оролцсон бөгөөд энэхүү шинэ загваруудыг танилцуулах шоунд оролцож тайзан дээр гарсан аж.
 
Загвар бүтээх ажилдаа нэрт жүжигчин хятадын эртний тулааны урлаг болох кунг-фугаас санаа авсан гэнэ. Жекигийн бүтээсэн пүүз, хувцаснууд Хятадад нэгдүгээр сарын 19-нээс худалдаанд гарсан бөгөөд дэлхийн бусад орнуудад энэ оны сүүлээр борлуулагдаж эхлэх юм байна.

Жеки Чан загвар өмсөгч болов
2020-01-22 14:37:35
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 1
  • 3
  • 1
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ