Баасан, 2024-05-17
“BTS” хамтлаг аялан тоглолт хийнэ

БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг дэлхий даяар хийх “Map of the Soul” нэртэй аялан тоглолтоо ирэх дөрөвдүгээр сараас Сөүл хотоос эхлүүлнэ гэж “Big Hit” энтертайнмент лхагва гарагт мэдээлжээ.
 
Дөрөвдүгээр сарын 11-12, 18-19-нд Сөүлээс тоглолтоо эхлүүлэх “BTS” эхний шатанд дэлхийн 17 хотод 37 тоглолт хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнд АНУ, Канад, Япон, Их Британи, Герман, Испанийн хотууд багтаж байгаа ажээ.
 
“BTS” хамтлаг өнгөрсөн оны 8-10 дугаар сард “Love Yourself” нэртэй тоглолтоо гадаадын 23 хотод хийсэн юм. БНСУ-ын хөвгүүдийн хамтлаг “Map of the Soul: 7” нэртэй цомгоо ирэх хоёрдугаар сарын 21-нд гаргахынхаа өмнө аялан тоглолтынхоо товыг зарласан байна.  

“BTS” хамтлаг аялан тоглолт хийнэ
2020-01-24 09:15:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-06-06 12:48:30
    Зочин: Mongold irdeggvil ym bhdaa