Монголын кино урлагийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж ирсэн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН) аравдугаар сарын 17-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Энэ жилийн наадмын онцлох орноор Бүгд Найрамдах Солонгос Улс сонгогдсон ба зохион байгуулагчид Канн, Берлин, Венец, Торонто зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2021-2022 онд бүтээгдсэн Солонгос, Франц, Герман, Турк, Швед, Финланд, Иран, Испани, Исланд, Итали, Польш, Румын, Швейцар болон Монголын 17 бүрэн хэмжээний уран сайхны киног үзүүлэхээр бэлтгэж байна.
Наадмын уламжлал ёсоор “Хангарьд” Монгол киноны уралдаан нь УБОУКН-ын “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг зохиол”, “Шилдэг продюсер”-ыг шалгаруулна. Шалгарсан бүтээлүүд надмын албан ёсны Монгол кино хөтөлбөрт багтан үзэгчдэд хүрэх юм.
“Үзэхийн хязгаар” хэсгийг Б.Сумхүү найруулагчийн “Хань” (1975) киног англи орчуулгатайгаар нээж, 79-р Венецийн олон улсын кино наадмын “Orizzonti” уралдаант хэсгээс “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг авсан П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киноны Монгол дахь нээлтээр үргэлжилнэ.
Кино үзвэрээс гадна наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Ирж яваа цаг” олон улсын кино форум, “Авдраа уудал” киноны туслах найруулагчийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг аравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Тэнгис кино театрт болох ба кино уран бүтээлчид, кино урлагийг сонирхогчид, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулна.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Кино Урлагийн Зөвлөл, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран БНФУ-ын Элчин Сайдын Яам, БНСУ Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг 2022 оны 10-р сарын 17-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.
| “Улаанбаатар” олон улсын кино наадам ирэх сарын 17-23-ны өдрүүдэд болно |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02