Пүрэв, 2024-11-21
"Victoria’s Secret" шоу эргэн ирлээ

"Victoria’s Secret" загварын шоу дөрвөн жил завсарласны эцэст энэ оны сүүлээр дахин зохион байгуулагдах болжээ. Эмэгтэй хүний биеийн бодит бус стандартыг тогтоож, алдаршуулсан гэж тус шоу олон жилийн турш шүүмжлүүлсэн. Ямар нэгэн томоохон өөрчлөлт хийх гээгүй л бол шоуг дахин зохион байгуулна гэдэг гайхмаар зүйл гэж "Gorgeous" агентлагийн захирал Кара Ричардсон Уайтли хэлжээ. Шоуны төлөөлөгчөөс тодорхой өөрчлөлтүүдийн талаар асуусан ч хариулт өгөөгүй байна. "Бид бизнесийн бүхий л салбарт үргэлж шинийг санаачилсаар ирсэн. Өнөөдөр бид хамгийн шилдэг маркетингтай, хамгийн шилдэг энтертайнмент шоуг эргүүлэн авчирч хэн болсноо харуулна" гэжээ.

"Victoria’s Secret" шоу 2001 онд 12 сая үзэгчийг татаж байсан бол 2018 онд 3.3 сая болж буурчээ. Хэрэглэгчид эмэгтэй хүнийг хэт явцуу байдлаар харуулсан шоуг үзэх сонирхолгүй болсныг энэ тоо илэрхийлсэн тул 2019 оны арваннэгдүгээр сард шоу завсарлага авсан юм.

Дэлгүүрүүдэд "Victoria’s Secret"-ийн бүтээгдэхүүний борлуулалт буурч буйтай зэрэгцээд дээрх мэдээлэл цацагдлаа. "Глобал дата аналитик" компанийн гүйцэтгэх захирал Нейл Сондерсийн мэдээлснээр брэндийн борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар буураад байна. Тус брэнд гол өрсөлдөгч болох "Abercrombie" брэндийн нэгэн адил размерын олон сонголттой, илүү хүртээмжтэй загваруудыг санал болгох болжээ. Илүүдэл жинтэй хүмүүст зориулсан сонголтуудыг бий болгох нь стратегийн нэн чухал алхам гэдгийг мэргэжлийн хэллээ.

Дашрамд дурдахад, Шоуны эрхийг эзэмшигч "L Brands" компанийн гүйцэтгэх захирал Лес Векснерийн санхүүг хариуцдаг тэрбумтан Жеффри Эпштейн загвар өмсөгчдийг буруугаар ашигласан хэрэгт буруутгагдаж байсан. Жеффри Эпштейн залуу эмэгтэйчүүдийг сонгон шалгаруулалтад оролцуулах нэрийдлээр зочид буудлын өрөөндөө дууддаг байсныг мөрдөн байцаалтаар тогтоожээ. Улмаар 2019 оны долдугаар сард тэрээр шоронгийн өрөөнд амиа хорлосон олдсон юм. Харин Лес Векснер нь Эпштейний гэмт үйлдлийг огт мэдээгүй, мэдсэн даруйдаа харилцаагаа тасалсан гэжээ.

Эх сурвалж: THE WASHINGTON POST


"Victoria’s Secret" шоу эргэн ирлээ
2023-03-07 17:52:54
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ