Баасан, 2024-05-17
Энистон, Питт хоёрыг Кортни Кокс эвлэрүүлжээ

Холливүүдын одод, хуучин эхнэр нөхөр байсан Женнифер Энистон болон Брэд Питт нарын эргэн эвлэрсний нууц тайлагджээ. Жен, Брэд хоёрын харилцаа дулаарахад Женниферийн сайн найз, “Найзууд” олон ангит киноны хамтрагч Кортни Кокс нөлөөлсөн гэнэ шүү.

Хэрвээ түүнийг байгаагүй бол “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын үеэр болсон “эрин зууны тэврэлт” тохиолдохгүй байсан аж.

“Өөрийгөө хаяж одсон хүнтэйгээ хайр сэтгэл нь хэзээ ч хөрөөгүй хамгийн дотны найз нь эргэн нэгдэж буйг харахыг Кортни хамгаас их хүссэн. Тийм ч учраас тэд эвлэрсэн юм, тэр л Женниферийн гар утасны шинэ дугаарыг Брэдэд өгсөн” хэмээн эх сурвалж сэтгүүлчдэд ярьжээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn


Энистон, Питт хоёрыг Кортни Кокс эвлэрүүлжээ
2020-01-31 13:06:33
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0