25 жилийн турш дэлхийн шоу ертөнцийг загварын тансаг шоугаараа донсолгож байсан байсан Victoria’s Secret брэнд өнгөрсөн жил энэхүү шоугаа хийхгүй гэдгээ зарлаж шуугиан дэгдээсэн билээ. Тэгвэл дотуур хувцасны алдарт брэнд ахиад л дуулиан шуугианы бай болов. Victoria’s Secret брэндийг эзэмшдэг АНУ-ын L Brands компанийн удирдлагуудыг загвар өмсөгчидтэйгээ зүй бусаар харьцдаг хэрэгт буруутгажээ.
Гол буруутнаар тус компанийн экс ерөнхийлөгч 71 настай Эд Разек тодорсон байна. Компанийн 30 ажилтны дунд явуулсан судалгаагаар Эд моделиудаа хэл амаар доромжлоод зогсохгүй байнга ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлдэг байсан нь тодорхой болжээ.
Эд Разек, Адриана Лима болон Кэндис Свейнпол
Мөн гомдол мэдүүлсэн загвар өмсөгчид удалгүй ажлаасаа халагддаг байсан тухай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан The New York Times сонин мэдээлсэн байна.
Эд Разек өнгөрсөн зун ажлаа өгсөн бөгөөд энэ л эрхэм Victoria’s Secret-ийн домог болсон шоуг анх санаачлан зохион байгуулж байсан юм.
Разек байнга өөрийг нь оролддог байсан бөгөөд нэг ор хөнжилд орж чадахгүй хэмээн эсэргүүцэл үзүүлсний дараахнаас загварын шоунд урихаа больсон тухай модель Энди Муиз сэтгүүлчдэд ярьжээ.
Өөрийг нь буруутгасан дээрх сонины сурвалжлагыг худал хуурмаг, үнэнд нийцэхгүй зүйлс хэмээгээд “олон жил хамт ажилласан хамт олноороо бахархаж явдаг” тухайгаа Эд өгүүлсэн байна.
Victoria's Secret-ийн сахиусан тэнгэрүүд “босс”-ыгоо хүчирхийлэлд буруутгав |
|