Баасан, 2024-11-22
Сиенна Миллер сүйн бөгжөө “гайхуулав”

Холливүүдийн од, 38 настай жүжигчин бүсгүй Сиенна Миллер болон түүний 29-тэй дурлалт залуу Лукас Цвирнер нарыг сүй тавьсан хэмээн хэвлэлийнхэн “хардаж” эхэлжээ.
 
Хэд хоногийн өмнө Нью-Йорк хотын гудамжинд алхаж явсан Сиенна папарацци нарын дуран авайд өртсөнөөр ийм яриа гарах болсон гэнэ. Тэрхүү гэрэл зургуудыг сайтар ажиглавал жүжигчин бүсгүйн ядам хуруунд алмаас эрдэнэтэй бөгж байхыг олж харах болно.
 
Дурлалт хос одоогоор ямар нэгэн тайлбарыг хийгээгүй байна.
 
Миллер, Цвирнер хоёр үерхэж эхлээд яг л жил болж байгаа тул тэмдэглэлт өдрөөрөө сүй тавьсан байх хэмээн сэтгүүлчид таамаглаж байгаа аж.
 

 


Сиенна Миллер сүйн бөгжөө “гайхуулав”
2020-02-06 13:54:35
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ