39 настай, реалити шоуны шуугиант од Ким Кардашьян илэн далангуй гэрэл зурагнуудаа цахим хуудсандаа нийтлэхгүй бай гэсэн нөхрийнхөө шаардлагыг аль болох биелүүлэхийг эрмэлздэг нэгэн билээ. Гэхдээ үгэнд нь үргэлж ороод байлтай биш дээ гэж бодсон бололтой, Ким бүсгүй...
Тэрбээр хэд хоногийн өмнө Лондон хот руу очоод ирэхдээ л Будант Альбионы нийслэлд авахуулсан тачаангуй зургаа нийтэлж хүмүүсийг шуугиулаад амжлаа.
Алдарт Vivienne Westwood-ын оготор даашинзийг нүцгэн биедээ өмсөж, хөлдөө гладиаторуудын гутлыг санагдуулам өндөр өсгийтийг өшиглөсөн байв.
Оготор хормойных нь цаанаас хамаг нууц зүйлс нь харагдахаа шахсан энэхүү гэрэл зургаа Инстаграм хуудсандаа оруулсан нь эрчүүд, хүүхнүүдийг нүдийг хужирлаж, эр нөхрийнх нь уурыг барсан аж.
Түүний нөхөр рэппер Канье Уэст эхнэрийнх нь илэн далангуй гэрэл зургуудыг эрчүүд шүлэнгэтэн үзэхийг харах дургүй тул хэдэн сарын өмнө л иймэрхүү тачаангуй гэрэл зургуудыг цахим хуудсандаа нийтлэхгүй байх лүндэнг гэргийдээ буулгасан удаатай.
Даанч Ким бүсгүй удаан тэсч чадсангүй дээ гэж...
Ким Кардашьян нөхрийгөө үл тоов |
|