Мягмар, 2024-05-07
“Birds of Prey” Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ

“Warner Bros” компанийн уран бүтээл “Birds of Prey” уран сайхны кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 33.25 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг /Box Office/ тэргүүлжээ.
 
 
“DC” комикийн дүрүүдээс сэдэвлэн бүтээсэн энэхүү киноны гол дүрийг Австралийн жүжигчин Марго Робби бүтээжээ. “Comscore” судалгааны фирмийн мэдээлснээр, “Birds of Prey” нээлтээ хийсэн долоо хоногтоо 78 орны зах зээлээс 48 сая ам.долларын орлого олж, нийт орлогын хэмжээ нь 81.3 сая ам.доллар хүрсэн ажээ.
 
 
Шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “Sony” компанийн “Bad Boys For Life” инээдмийн кино, гуравдугаарт дэлхийн нэгдүгээр дайны талаар өгүүлэх “1917” кино тус тус бичигдсэн байна. 

“Birds of Prey” Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ
2020-02-11 09:15:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0