Баян-Өлгий аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсныг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Баян-Өлгий аймагт тусгаарласан иргэн нэгдүгээр сарын 10-нд Эрээн рүү гарч, хоёрдугаар сарын 02-нд буцаж ирсэн. Ингэхдээ дахин Бээжинд хоёр хоноод Эрээнд очжээ. Маргааш нь буюу хоёрдугаар сарын 05-нд Монгол Улсын хилээр 48 хүнтэй автобусаар орж ирээд Замын-Үүдэд гурав, Улаанбаатарт хоёр хоноод 40 хүнтэй автобусаар Ховд аймаг руу явсан байна. Тухайн автобус замдаа Булганы Сансар сум, Ховдын Дарви суманд тус тус зогсож хооллосон. Ховдод зочид буудалд хоёр хоноод, Баян-Өлгий аймаг руу дөрвөн хүнтэй таксинд сууж очсоны дараа халуурч, ханиалгаж, булчин өвдөж, гүйлгэж байна гэсэн зовуурьтайгаар тусгаарлагдсан юм. Энэ талаар ЭМЯ-наас мэдээлэхдээ “Тухайн иргэн бүх зовуур, явсан замаа бидэнд мэдээлээгүй. Үүнийг бид таксины жолооч, автобусанд байсан 40 хүнийг нэр усаар нь хайж байж бүх хүнд зөвлөгөө өгсөн. Зөвхөн энэ тохиолдолд бид Ховд, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Төв аймгийн эрүүл мэндийн салбаруудыг ажиллуулсан. Ингэж хүндрэл учруулмааргүй байна гэсэн юм.
| ЭМЯ: Баян-Өлгийд илэрсэн шинжилгээний хариу сөрөг гарсан |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24