Баасан, 2024-11-22
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:ХӨСҮТ-д нийт найман хүн, Архангай аймагт нэг иргэнийг тусгаарлаад байна

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас өдөр бүр коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийдэг.
 
Өнөөдрийн /2020.02.14/ хуралд ЭМЯ, ХХААХҮЯ, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох хүмүүс оролцож, мэдээлэл өглөө.
 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дорнод, Баян-Өлгий аймгуудад тус бүр нэг, ХӨСҮТ-д хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ аваад байсан. Дээрх тохиолдлууд коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон. Өчигдөр /2020.02.13/ Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутныг нэмж тусгаарлалаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт найман хүн, Архангай аймагт нэг иргэнийг тусгаарлаад байна.
 
БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 30 оюутан, нэг хүүхдийг давтан шинжилгээнд хамруулсан. Давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй. Шинжилгээгээр коронавирус илрээгүй учраас манай эмч нар хуралдаад, оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргахаар шийдвэрлэсэн. ХӨСҮТ-д тусгаарлах 14 хоногийн хугацаа маргааш дуусаж байгаа” гэлээ.
 
 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:ХӨСҮТ-д нийт найман хүн, Архангай аймагт нэг иргэнийг тусгаарлаад байна
2020-02-14 12:07:53
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ