Баасан, 2024-05-03
Хөлдөлт, осголтоос сэргийлье

Осголт гэдэг нь хүйтэн нойтон, салхи шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ.
 
Осголтын үед илрэх шинж тэмдэг:
 
Биеийн температур 33°С хүртэл буурах
 
•30°С-ээс доош болоход ухаан алдах
 
•Даарч чичирч, арьсны өнгө цайж, хөхөлбөр өнгөтэй болох
 
•Булчин суларч, хөдлөхөд бэрхшээлтэй болох, ухаан санаа өөрчлөгдөх шинж тэмдэг илэрнэ.
 
Хөлдөлт
 
Удаан хугацааны хүйтний үйлчлэлд үе мөчний төгсгөл хэсэг, чих, хамар зэрэг биеийн ил хэсгүүд хөлддөг.
 
Хөлдөлтөд хүйтний эрч, агаарын чийглэг, салхины хурд зэргээс гадна хувцаслалт, биеийн эсэргүүцэл чухал үүрэгтэй. Бариу гутал хувцас нь цусны эргэлтийг саатуулж, амархан хөлдөх боломж бүрдүүлнэ. Мөн ядрах, цус алдах, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байх зэрэг нь хөлдөлтийг хурдасгадаг.
 
Хөлдөлт осголтоос хэрхэн сэргийлэх вэ?
 
-Цаг улирлын байдалд гутал хувцсаа зөв тохируулах, хүйтэнд ажиллахын өмнө сайн амрах, илчлэг сайтай хоол унд хэрэглэх
-Бариу чийг татдаг гутал , нойтон, чийгтэй хувцас өмсөхгүй.
-Хүйтэнд архи хэрэглэхгүй байх. Учир нь архи нь захын судсыг түр тэлж өргөсгөн дулаан алдалтыг түргэсгэхээс гадна биеийн эсэргүүцлийг бууруулна.
-Хүйтэн нөхцөлд хүн үргэлж хөдөлж, ажиллаж байх нь хөлдөлтөөс сэргийлэхэд тустай. 
 

 


Хөлдөлт, осголтоос сэргийлье
2023-12-12 12:26:01
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ