Ням, 2024-11-24
ЭМЯ: Дэлхийн 76 оронд ковид-19 халдвар бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
 
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Дэлхийн 76 оронд ковид-19 халдвар бүртгэгдлээ. Польш улс 6 сар хэрэгжих Ковид-19 халдварын үед арга хэмжээний тухай хууль батлуулахаар ажиллаж байна. Европ, арабын улсууд мэндчилгээний хэлбэрийг өөрчлөх уриалга гаргаж, тэврэлдэх, гар барих, хамраар шөргөлцөхгүй байхыг уриаллаа. Мөн хүнтэй нэг метрээс хол зайнаас харилцах, албан тасалгаанд хоорондоо мөн нэг метрээс хол зайтай суухыг зөвлөж байна.
 
Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын ажилтан О.Ариунтуяа: Covid-19-ийн халдварын шинэ тохиолдлын 80 хувь нь гурван улсад бүргэгдсэн. Үүнд: Солонгос, Иран, Итали орж байна. Коронавирус улиралын томуугийн вирусээс ялгарах ялгааг дурдая: Тухайлбал:
 
Covid-19 халдварын шинэ тэмдэгтэй хүмүүсээс халдварыг тархааж байна.
Улирлын томуугаас илүү хүнд явцтай. Улирлын томуугийн нас баралт 1 хувьтай бол коронавирусийн нас баралт одоогоор 3.4 хувьтай байна.
Улиралын томуугийн вакцин байдаг бол шинэ төрлийн коронавирусийн вакцин байхгүй
Улирлын томууг таслан зогсоох боломжгүй бол Covid-19 тархалтыг эрт арга хэмжээ авснаар хязгаарлах боломжтой.
Дэлхийн хэмжээнд хувийн хамгааллын хэрэгсэл асуудал болж байна. ДЭМБ-ын хэлж буйгаар, 76 сая бээлий, 98 сая амны хаалт 1.6 сая нүдний шил шаардагдах судалгаа байна. Хувийн хамгаалах хэрэгслийг 40 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ хувийн хамгаалах хэрэгслийг зохисгүй хэрэглэснээр дутагдалд оруулах магадлал байна. Иймээс хувийн хамгаалах хэрэгслийг зөв зохистой хэрэглэх зөвлөмж гаргажээ.
 
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал зарим мэдээллийг өгөв.
 
Тэрбээр, "ДЭМБ-ын зөвлөх баг ХӨСҮТ, II төв эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад ажиллан, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
 
ОХУ-аас туршлага солилцох, түргэвчилсэн оношлуур, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх хүсэлт тавих багийг явуулахаар бэлтгэлээ хангасан. Уг багийг Эрүүл мэндийн дэд сайд ахалж, холбогдох албаныхан явах юм. Жирэмсэн, 0-5 насны хүүхэдтэй эх, тогтмол эм хэрэглэдэг иргэдийн тоог гаргаж, тэдэнд чиглэсэн зөвлөгөө зөвлөмжийг тусад нь бэлтгэж байна.
 
Маргааш Туркын онгоцоор ДЭМБ-аас ирүүлэх ачааг авах гэж байна. Нэгдүгээр сарын 09-нөөс өнөөдрийг хүртэл 840 тохиолдлыг ажиглалтад авснаас одоогийн байдлаар 461 хүн ажиглалтад байна. 
 
Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн гурван иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан.” болохыг мэдээлсэн юм.
 

ЭМЯ: Дэлхийн 76 оронд ковид-19 халдвар бүртгэгдлээ
2020-03-04 12:39:03
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0