Монголд ажилладаг Францын 57 настай иргэнээс COVID-19-ын халдвар байж болзошгүй шинж тэмдэг илэрчээ. Урьдчилсан байдлаар тухайн иргэнийг коронавирусний халдвартай байна гэж үзэж байгаа аж. ХӨСҮТ оношилгоог хийж, урьдчилсан байдлаар эерэг гэсэн дүн гарсан байна. Давтан шинжилгээ хийж, баталгаажуулах аж. Тэрбээр эх орондоо харьж 10 гаруй хоноод гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн байна.
Тухайн иргэн нь Дорноговь аймагт ажиллаж байсан бөгөөд эхлээд уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэхийг УОК-оос хууль хүчний байгууллагуудад үүрэг болголоо.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр өглөөний 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл Улаанбаатар болон аймгуудаас гарах, орох автозамын хөдөлгөөнийг хаах шийдвэрийг гаргав.
ШУУРХАЙ МЭДЭЭ: Монголд ирсэн франц иргэнээс коронавирус илэрчээ |
|