Лхагва, 2024-12-04
Франц улсын иргэний Улаанбаатарт зорчсон маршрутыг тогтоожээ

Франц улсын иргэн 57 настай иргэнээс урьдчилан шинжилгээгээр корона вирусийн халдвар илрээд байна. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллан Улаанбаатар хотод зорчсон маршрутыг тогтоожээ. 
 
Тэрээр Францад арав орчим хоног болоод, 3 сарын 2-ны Москва-Улаанбаатар чиглэлийн "Аэрофлот"-ын нислэгээр Улаанбаатарт иржээ. Түүнтэй хамт зорчсон 120 зорчигчийг нэгдүгээр зэргийн хавьтагчид тооцон, яаралтай тусгаарлах ажил хийгдэж байна.  
 
Улаанбаатарт ирэхэд нь авсан шинжилгээгээр корона вирус илрээгүй ч буудалласан "Баянгол" зочид буудалдаа өөрийгөө сайн дураар тусгаарласан гэж мэдүүлсэн байна. Гэвч тэрээр "Ариг", "KFC", "Веранда" гэх мэт рестораноор үйлчлүүлээд, 6-нд Дорноговь руу явжээ. 
 
3 сарын 07-нд халуурч эхэлсэн учир эрүүл мэндийн байгууллагад ханджээ. Урьдчилсан байдлаар түүнээс корона виурсийн халдвар илэрсэн, давтан шинжилгээ хийнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн. 

Франц улсын иргэний Улаанбаатарт зорчсон маршрутыг тогтоожээ
2020-03-10 10:15:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ