Баасан, 2024-11-22
Франц иргэнийг Дорноговь аймгаас авчирсан албан хаагчдыг тусгаарлалаа

Коронавирусийн халдвар авсан Франц иргэнийг өнөөдөр ХӨСҮТ-д авчран эмчилж байна. Түүний биеийн байдал хүндэвтэр байгаа талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдээлсэн юм. Одоогийн байдлаар түүнд биеийнх нь онцлогт таарсан эмчилгээг ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн эмч нар хийж байгаа аж. 
 
Харин түүнийг Дорноговь аймгаас авчирсан албан хаагчдыг тусгаарласан, шинжилгээ аваад ажиглаж байгаа юм байна. 
 
Сануулахад, Франц иргэнтэй уулзсан нэгдүгээр зэргийн хавьтагчдаас шинжилгээ авсан бөгөөд ЗГ-ийн хэвлэлийн албанаас 27 иргэний хариу сөрөг гэж гарсан хэмээн мэдээлсэн ч ХӨСҮТ-ээс 23 иргэний сөрөг гарсан гэж мэдээлж байна. Тэднийг 14 хоног тусгаарлалтад байлгаж, дахин шинжилгээ авах юм байна.

Франц иргэнийг Дорноговь аймгаас авчирсан албан хаагчдыг тусгаарлалаа
2020-03-11 12:30:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ