Баасан, 2024-11-22
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: Монгол эмч нарын чадварыг гаргаж, энэ хүнийг эмчилэх ёстой

 Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан, шинэ коронавирусийн халдвартай болох нь эхний шинжилгээгээр тогтоогдсон Франц улсын иргэнийг Улаанбаатарт өнөөдөр өглөө авчирсан тухай өмнө нь мэдээлсэн.
 
Тэгвэл түүнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээг эхлүүлээд байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэгвэл уг иргэнийг ХӨСҮТ-д авчран эмчилж байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Ганзориг "Хоёр хүүхдийн аав 57 настай, COVIDー19-р өвдсөн Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна.
 
ХӨСҮТ-д түүнийг авч ирэн эмчилж байна. Гадаадад байгаа Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг ЗГ-ын зүгээс уриалж байна" гэв. 
 
Мөн ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Франц иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Бид БНСУ, Япон, Италийг ажиглаж, мэдээг нь дамжуулж байгаа шиг дэлхий нийт бас манайхыг ажиглаж байгаа. Тиймээс монгол хүний ёс жудагийг харуулах ёстой. Монгол эмч нарын чадварыг гаргаж, энэ хүнийг эмчилж чадвараа үзүүлэх ёстой.
 
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “АНУ-д коронавирусын өвчлөл өндөр тархалттай байна. Япон улсад 59 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр тус улсад өвчлөл гарснаас хойших хамгийн өндөр тохиолдол боллоо.
 
Монгол Улс өдөр болгон нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Цаашид мэдээллийг цахимаар хүргэх чиглэл рүү шилжинэ. Өнөөдөр өглөө ДЭМБ шуурхай хуралдсан. Энэ вирусын тархалт цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй байгааг мэдэгджээ. Өнөөдрийн нөхцөл байдалд нэгнээ ялгаварлан гадуурхахгүй байх нь хамгийн чухал болохыг ДЭМБ-ын зүгээс онцолжээ. Эрүүл мэндийн яамны 119 дугаар 24 цагаар ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 900 гаруй дуудлага ирсэн байна. Үүнээс 300 гаруй нь хуурамч, тоглосон дуудлага байсан. 24 цагаар эрүүл мэндийн ажилчид ээлжлэн ажиллаж байгаа энэ үед ард иргэд хуурамч дуудлага үүсгэж, ажилд саад болохгүй байхыг хүсэж байна”
 
ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа: “Дэлхийн 109 оронд 113 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Хятад улсад 17 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. БНСУ-д 131 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Нийт 180 орчим мянган хүнд лабораторийн шинжилгээ хийсэн байна. ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхааруулж байна. Манай улс нэг, хоёрдугаар шатны арга хэмжээг цаг алдалгүй, үр дүнтэй авч хэрэгжүүлж байна. Анхны батлагдсан тохиолдлыг жишээнээс харахад эрт илрүүлэн хавьтлыг нэг бүрчлэн тодорхойлсон бөгөөд лабораторын шинжилгээ хийх болон тусгаарлах арга хэмжээг шуурхай авлаа”

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: Монгол эмч нарын чадварыг гаргаж, энэ хүнийг эмчилэх ёстой
2020-03-11 11:40:47
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ