Францын иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн Оюутолгой компанийн хоёр ажилтан халуурах шинж тэмдэг илэрсэн тул тэднийг тусгаарлан, шинжилгээ аваад байгаа аж.
Энэ талаар Өмнөговь аймгийн онцгой комиссоос тодруулахад, “Одоогоор Оюутолгойн кемпид хөл хорио тогтоогоогүй. Францын иргэнтнй хамт нэг нислэгээр ирсэн хоёр ажилтан халуурсан тул тусгаарлан сорьц аваад байна. Ханбогд сумаас Оюутолгойн ажилчид кемп рүүгээ хэвийн нэвтэрч байна“ гэсэн мэдээлэл өглөө.
Оюутолгой компанийн зүгээс өчигдөр /2020.03.09/ Улаанбаатар-Ханбогд чиглэлийн хоёр нислэгийг Өмнөговь аймгийн онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу цуцалсан байна.
Францын иргэнтэй ирсэн Оюутолгойн хоёр ажилтныг тусгаарласан ч ХӨЛ ХОРИОГҮЙ |
|