Монгол Улсад гуравдугаар сарын 2-ны өдөр ирсэн Франц улсын иргэн COVID-19 вирусээр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Ингэснээр Монгол Улсад СOVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөн /2020.03.09/ орж ирээд байна.
Уг иргэнтэй онгоц, галт тэргээр хамт зорчсон нэгдүгээр хавьтлын 26 хүний шинжилгээний хариу сөрөг гарч COVID-19 вирусийн халдваргүй болох нь тогтоогдсон.
Тэгвэл өнөөдөр өглөөний /2020.03.12/ мэдээллээр нэгдүгээр хавьтал болон хоёрдугаар хавьтлын 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох нь тогтоогдсон гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Франц иргэний нэг, хоёрдугаар хавьтлын 126 хүний хариу сөрөг гарчээ |
|