Коронавирусийн халдвар тээн ирсэн Франц улсын иргэнтэй нэг онгоцоор ирсэн иргэдээс шинжилгээ авсаар байгаа. Өчигдөр 17.00 цагийн байдлаар 149 иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гараад байгаа. Мөн түүнтэй ирсэн Англи улсын иргэн өдгөө Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдаад байгаа юм.
Түүнээс авсан шинжилгээний сорьцыг өчигдөр 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лабораторид шилжүүлсэн. Хариу нь өнөөдөр гарна. Английн иргэний биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдэгдээд байгаа билээ.
Англи иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарна |
|