Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.13/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
Дэлхийн 122 улсад КОВИД-19 халдвар бүртгэгджээ. Сүүлийн 24 цагийн дотор шинээр дөрвөн улсад КОВИД-19 халдвар бүртгэгдсэн байна.
Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Африкын таван улсад шинээр халдвар бүртгэгдлээ. БНХАУ-аас арт илрүүлэх, эрт оношлох, эрт тугаарлах гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна хүний хөдөлгөөн, аялал жуулчлалыг хязгаарлах арга хэмжээг авснаа мэдээллээ. Сургалт сурталчилгааг төрөлх хэл дээрээ болон гадаад хэл дээр бэлтгэн хүргэсэн байна. Өөрийгөө гэртээ тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж онлайнаар хянасан нь халдвар тархахаас нэлээд сэргийлснийг мэдээллээ. Энэ нь манай улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй адил байна.
ЭМЯ-наас авч хэрэгжүүлж байгаа бүх арга хэмжээнүүд ДЭМБ-аас зөвлөж байгаа арга хэмжээнүүд юм.
БНХАУ-д иргэддээ өгч байсан зөвлөмжүүдээс онцолбол, хүйтэн уух зүйлээс татгалзах, Хамар хоолойгоо давс, царвангийн уусмалаар зайлахыг зөвлөсөн байна” гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “Сүүлийн 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 328 хүн нас барлаа. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос хийсэн мэдэгдэлдээ БНХАУ-д дэгдэлтийн оргил үе дууссан болохыг мэдэгдсэн бөгөөд цаашид ДЭМБ болон бусад орнуудтай хамтран халдвар тархахаас сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн.
БНСУ-д сүүлийн өдрүүдэд шинээр бүртгэгдсэн КОВИД-19 халдварын тоо буурч, 110 тохиолдол шинээх нэмэгдсэн байна.
Итали улсад 2312 тохиолдол шинээр бүртгэгдэж, 193 нас барсан. Иран улсад 9658 тохиолдол бүртгэгдэж, 63 хүн нас баржээ.
Цаашдаа КОВИД-19 халдварын тоо, шинээр бүртгэгдэх улс орны тоо нэмэгдэнэ гэж ДЭМБ-аас үзэж байна” гэлээ.
Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн халдвартай тэмцэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг танилцууллаа.
Тэрбээр “Европ тивд халдварын тархалт өргөн хүрээтэй голомтлон тархаж байна. Тухайлбал, Италид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 189 хүн нас барж, нийт нас баралт 1,016 боллоо. Мөн халдвар авсан хүний тоо 21.7 хувиар өсөж 15,113 болсныг мэдээллээ.
Итали улсаас Европ тивд халдвар өргөн хүрээтэй тархаж байгаа тул хязгаарлалтын арга хэмжээгээ өргөжүүлж, Европын ихэнх улсад цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Хязгаарлалтууд нь хэсэгчилсэн байдалтай байсан бол үндэсний хэмжээнд болгохоос гадна, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацаагаа дахин сунгаж байгаа.
Өнөөдрийн байдлаар Европ тивд нийт 13 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн хаасан байна.
Зөвхөн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохоос гадна баар, ресторан, үзвэр үйлчилгээний газрууд, спортын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, зарим улс оронд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан байна.
Болгар улсад нэг нас брала бүртгэгдсэн. Тул улсад халдвар 7-23 болж огцом нэмэгдсэн учраас үндэсний хэмжээний онц байдал зарлахаар Засгийн газар нь парламентдаа асуудал оруулаад байгааг мэдээлсэн.
Дэлхийн хэмжээнд 26 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа.
АНУ-д маш олон мужууд хязгаарлалтын арга хэмжээг шинээр авч мөн өргөтгөж байна” хэмээн ярилаа.
ЭМЯ:ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа франц иргэний биеийн байдал тогтвортой байна |
|