Пүрэв, 2024-05-02
Л.Мөнхтүшиг: Солонгост өвчилсөн гэх манай улсын иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан

ЭМЯ-аас 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр "Бид нийтдээ 1298 хүнийг тусгаарлаж, хянасан байна. Яг өнөөдрийн байдлаар 637 хүн ажиглалтад байгаа. Энэ хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Өнгөрсөн шөнө Дархан-Уул аймагт 11 хүн нэмэгдэж ажиглалтад орсон. Гурван гэр бүлийн хүмүүс байсан. Испани, Франц зэрэг Европын орнуудаар дамжиж явсан юм билээ. Тиймээс тусгаарлалтад оруулсан. 
 
Өнөөдрийн байдлаар манайд 18 мянган ор бэлэн байна. Бид тусгаарлах орыг нэмэлтээр 2915-ыг байрлуулсан. Эрчимт эмчилгээний орыг ч нэмэгдүүлсэн. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө хангалттай хангах чиглэлээр ажиллаад явж байна.  Бид хөнгөн хүнийг 14 хоног, хүн хүнийг 3-6 долоо хоног эмчилж, ажиглана гэж тооцож, бэлтгэлээ хангаж ажиллаж байгаа.  Олноороо нэг дор бөөгнөрөх нь эрсдэлтэй учраас бид олон утас ажиллаж байгаа. 119, 100, 103 зэрэг утсаар байнга мэдээлэл өгч байна. Солонгос, Англи хэлээр зөвлөгөө авах хүмүүст ч "Интер мед" зэрэг эмнэлгийн утсыг тарааж байгаа. 
 
Тусгай үүргийн онгоцыг нисгэж, иргэдээ авахаар бэлтгэж байгаа. Тиймээс эмч нарыг бэлтгэж байна" хэмээлээ.  
 
Тэгвэл ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өчигдөр орой Солонгос улсад манай улсын иргэд өвчилсөн талаар мэдээлэл соошлаар гарсан. Юуны түрүүнд манай улсын иргэн эрүүл саруул байгаа гэдгийг хэлье. Бид мэдээллийн дагуу шалгасан.  Бид мэдээллийг маш сайн нягталж, албажуулсны дараа та бүхэнд хүргэе гэж бодож ажилласан юм.  Манай улсын 28 настай иргэн Б Дэгү хотод хоёрдугаар сарын 28-нд ханиадны шинж тэмдэг илрээд, дүүргийнхээ эмнэлэгт хандсан. Шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. 
 
Гэхдээ манай иргэнд илэрсэн вирусийн хэмжээ маш бага байсан тул дүүргийн эмнэлгээс нэг удаагийн эмчилгээ хийгээд, гэрийн хорионд байх мэдэгдэл өгсөн.  Манай иргэн 14 хоногоо дуусгаад, хоёр удаа шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарсан байсан.  Тиймээс олон нийтийн хэрэгслээр явж байгаа баталгаажаагүй мэдээллийг түгээж, хариуцлагагүй үйлдэл битгий гаргаач ээ гэж хүсье" хэмээлээ.  

Л.Мөнхтүшиг: Солонгост өвчилсөн гэх манай улсын иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан
2020-03-14 11:36:06
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ