Эрүүл мэндийн яамнаас "Covid-19" өвчний талаар 11 цагт уламжлалт мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуг танилцууллаа.
Дорноговь аймаг, тодруулбал "Бадрах-Энержи" компанийн кэмпид халдвар авсан франц иргэнтэй хамгийн ойр ажиллаж байсан 54 хүний шинжилгээний сорьц өчигдөр өглөө ХӨСҮТ-д ирсэн юм. Уг иргэдийн шинжилгээний хариу гарсан байна.
“Дорноговь аймгаас ирсэн 54 хүний инжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй байна. Ингээд халдвар илэрсэн франц иргэнтэй хамгийн ойр харилцсан 269 хүнээс коронавирус илрээгүй, богино хугацаанд халдварын голомтыг бүрэн хяналтдаа авч чадлаа гэдгийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдэгдлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Солонгосоос ирэх онгоцыг хэрхэн хүлээн авах, ирж буй зорчигчдыг яаж эрэмбэлэх талаар ОБЕГ, ЭМЯ, ХӨСҮТ бүгд ажлаа хуваарилан авсан.Өнөөдрөөс чухал ажил эхлэх гэж байна" гэв.
Д.Нямхүү: 269 хүнээс коронавирус халдвар илрээгүй, халдварын голомтыг хяналтандаа авч чадлаа |
|