ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Лудупова энэ оны хоёрдугаар сард манай улсад айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллахаар тохиролцсон билээ.
Энэхүү тохиролцооны хүрээнд ОХУ-ын Буриад улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд УНТЭ-т суралцаж, туршлага судлахаар УНТЭ-т иржээ. Буриад улсын эмч нарыг УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал өнөөдөр /2024.06.17/ хүлээн авч уулзан амжилт хүссэн байна.
Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр 14 хоногийн хугацаатай суралцаж, туршлага судлах юм.
Буриад улсын эмч нарын багт мэдээгүйжүүлэг, ерөнхий мэс засал, хэвлийн хөндийн эхо, ходоод гэдэсний дуран, гастроэнтерологийн зэрэг чиглэлийн долоон эмч, эмнэлгийн мэргэжилтэн багтаж байна. Буриад улс бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлж байгаа бөгөөд манай эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр 14 хоногийн хугацаатай суралцаж, туршлага судлах юм.
Энэ удаагийн сургалт нь УНТЭ-ийн хувьд олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмнэлэг дээрээ хүлээн авч сургаж буй хоёр дахь удаагийн сургалт болж байна. Тодруулбал энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар УНТЭ дээр нэг сарын хугацаатай суралцаж амжилттай төгссөн билээ.
Эх сурвалж: УНТЭ
| Буриад улсын эмч мэргэжилтнүүд УНТЭ-ээс суралцана |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24